СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Адууны эрэлд явсан 15 настай хүү Орхон голд живж амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газарт наймдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг ОБГ мөн өдрийн 17:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид наймдугаар сарын 15-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат М /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Ингээд наймдугаар сарын 15-ны өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.