СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.08.15/ боллоо. Тус зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал,

-
-Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт -тавьж ажиллах,
Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,
-Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах,
- хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах,
-Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.