СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-д очсон найман монгол иргэний гадаад паспортыг хураан авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очжээ.

Гэвч ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогджээ. 

Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байгаа аж.

БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.237

Хар тэнэгүүдээ хятад 1ш мантуу аяга усны төлөө хэдэн арван сая хүн байхад та нарт л илүү мөнгө өгөөд ажиллуулаад байв л гэж дээ. Ёстой дүүрчихсэн тэнэг эсвэл увайгүй луйварчин л хятадад ажиллаж амьдардаг шүү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.19

Ёстой үнэн үг

Зочин
1 жилийн өмнө
122.201.24.23

Яасан гэнэн юм бэ Хятад гадаадаас ажиллах хүч авах улс мөн үү

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.111

Энэ үхрүүдийг яана аяга будаа ширхэг мантуун төлөө ажиллах хүч бхад юун өндөр цалин тэнэг гэхэд дэндүү тэнэгүүд бас бх юмаа

Хуц
1 жилийн өмнө
66.181.161.60

ӨДӨРИЙН ХООЛНЫ ТӨЛӨӨ АЖИЛАХ ХЭДЭН АРВАН САЯ ХЯТАД БАЙХАД ТА НАРААР ЯАХ ЮМ ХОХЬ НЬ МУУ ШУНАЛЫ ТУЛАМНУУД

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.95

Хүүр ч юмаа даа. Ард иргэдээ ингэж үгээгүй ядуу амьдруулж байдаг. Нөгөөдүүл нь ахиухан цалинтай гэдэг үгийг сонсоод л хаашаа ч хамаагүй боолын хөдөлмөр эрхлэхээр явцгааж байдаг. Ёстой нэг заяа нь хаясан нийгэмд төрсөн азгүй хүмүүс юмаа нээрээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.125

Hmm hujaag ymr huniin medserr baij

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.35

Шуналаа дийлэлгүй өөрсдөө гүйж оччихоод төвөг болоод сүржигнээд байх юм...

ззз
1 жилийн өмнө
66.181.161.199

Өөрсдөө л гар хөлөө хөдөлгхгүй нэг их мөнгө ороод ирэх юм шиг байх юм.Манай монгол шиг сайхан газар хаа ч байргүй.Өлсөөд байгаа хзмүүс өөрсдиын л буруу

Зочин
1 жилийн өмнө
59.153.114.86

Teneg gehed denduu teneg yumdaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.