СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байрны зээл, квотод хамруулна гэж 1 тэрбум төгрөг залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг 5 нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн Л.А, Б.Х, Б.У нарын 16 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1, 2 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 /Олон нийтийн амгалан тайван алдагдуулах/, 11.1 дүгээр зүйлийн 2.4 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 /Хүчиндэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Иргэн Д.О, М.О, Г.Х нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, ;

-Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн М.А нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, 2009 оноос Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар томилогдон, ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.