СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-15

Төв аймагт далан сэтэрч 60 айл өрх усанд автжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газарт усархаг бороо орсны улмаас 60 айл өрх усанд автжээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 51 км, сумын төв/-т 08.14-ний өдрийн 15:00-15:30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автжээ.

Энэ тухай мэдээллийг ОБЕГ 08.14-ний өдөр 18:35 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд даланг сэргээн босгох, усыг зайлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.