Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газар мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 12-ны өдрийн 21:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн Ч /23 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулжээ.
Ингээд мөн өдрийн 12:37 цагт анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.