СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-15

Нийслэлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Наймдугаар сарын 14-н буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэж албаныхан мэдээлж байв.

Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал, ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.

Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.