СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-15

2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намууд

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент  ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ. 

Харин энэ удаагийн сонгуульд одоогоор 37 нам оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй байна. Цаашид сонгууль болохоос өмнө энэ тоог нэмэгдэх байх. Хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийг сонгуулийн жилээс нэг жилийн өмнө хаах тухай заалт байсан ч тэр нь “унасан”. Тэгэхээр намуудын тоо сонгууль болохоос өмнө нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Түүнчлэн нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно. Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй  юм.   Дээд шүүхэд бүртгэлтэй 2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намуудын мэдээллийг хүргэе.

1. Монгол Ардын нам (МАН), намын дарга Л.Оюун-Эрдэнэ, 1990.05.16
2. Ардчилсан нам (АН), намын дарга Л.Гантөмөр, 2000.12.16
3. Монголын ногоон нам, намын дарга О.Бум-Ялагч, 1990.05.26
4. Иргэний зориг ногоон нам (ИЗНН), намын дарга Ц.Ганхуяг, 2000.03.23
5. Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН), намын дарга Б.Батболд, 1994.01.14
6. Монголын Либерал Ардчилсан нам (МЛАН), намын дарга Т.Төмөрмөнх, 1998.05.21

7. Эх Орон нам, намын дарга Б.Эрдэнэбат, 1998.12.22
8. Монголын либерал нам (МЛН), намын дарга Э.Оргил, 2000.01.28
9. Бүгд найрамдах нам (БНН), намын дарга Б.Жаргалсайхан, 2004.04.05
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/, намын дарга Г.Тунгалаггэрэл, 2003.12.16
11. Монголын социал демократ нам, намын дарга А.Ганбаатар, 2005.01.20
12. Ард Түмний нам (АТН), 2005.12.21
13. Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН), намын дарга Б.Цогтгэрэл, 2006.06.12
14. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам, намын дарга Ш.Төмөрсүх, 2007.02.09
15. Иргэний хөдөлгөөний нам, намын дарга Б.Батсайхан, 2007.10.17
16. Хөгжлийн хөтөлбөр нам, намын дарга О.Заяа, 2007.10.30
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам, намын дарга Т.Оюунаа, 2008.02.01
18. Хамуг монголын хөдөлмөрийн нам (ХМХН), намын дарга Ц.Шинэбаяр, 2011.10.21
19. Хүн нам, намын дарга Т.Доржханд, 2011.12.05
20. Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН), намын дарга Г.Ганбат, 2012.01.20
21. Монгол Консерватив нам(МКН), намын дарга Н.Дашдаваа, 2012.10.23
22. Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам (ТТЭНН), намын дарга Ц.Баянбилэг, 2015.05.29
23. Ард түмнээ хайрлая нам /АТХН/, намын дарга Л.Аззаяа, 2015.06.26
24. Монголын хүний төлөө нам /МХТН/, намын дарга Х.Бат-Ялалт, 2017.03.27

25. Үнэн ба зөв нам /ҮБЗН/, намын дарга А.Отгонбаатар, 2017.06.07
26. Зон олны нам /ЗОН/, намын дарга Э.Одбаяр, 2017.06.30
27. Дэлхийн монголчууд нам /ДМН/, намын дарга Г.Тэмүүжин, 2018.03.05
28. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, намын дарга А.Батдорж, 2018.12.21
29. Их эв нам /ИЭН/, намын дарга З.Бат-Отгон, 2018.12.21
30. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, намын дарга Б.Батсүх, 2019.01.07
31. Миний Монгол нам /ММН/, намын дарга Ж.Бат-Ирээдүй, 2019.05.06
32. Монгол шинэчлэлт нам (МШН), намын дарга Н.Жамсран, 2019.07.16
33. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/, намын дарга Ц.Гантулга, 2019.09.12
34. Зүй ёс нам /ЗЁН/, намын дарга Б.Насанбилэг, 2019.09.12
35. Ардчилал шинэчлэлийн нам /АШН/, намын дарга Э.Бямбацэрэн, 2020.02.21
36. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН), намын дарга Ц.Оюунгэрэл, 2022.05.20
37. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/САИНН/, намын дарга Б.Жагар, 2023.05.08

Т.САЙХАН, П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.