СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-14

Мандал сумын ИТХ үерт амиа алдсан иргэнд 84 сая төгрөг олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Аврах ажиллагаанд явж байсан иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 64-ийн модон гүүрээр зорчиж явахдаа Зил-131 маркийн автомашинтайгаа унаж эндсэн харамсалтай явдал энэ оны долдугаар сарын 6-нд гарсан талаар бид мэдээлсэн

Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн 20 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, төсвийн тодотгол хийсэн бөгөөд энэ үеэр талийгаач Д-гийн ар гэрт Гамшгийн тухай хуулийн 34.2 дугаар заалтын дагуу "Ахлагч" болон түүнтэй адил түвшний төрийн албан хаагчтай адилтган үзэж, 1,4 сая төгрөгийн цалинг 60 сараар үржүүлсэнтэй тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэжээ. 

Нэг удаагийн мөнгөн тусламжийн нийт хэмжээ 84 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ удаад 33 саяыг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 сараар үржүүлсэнтэй тэнцэх/ олгож, үлдсэн 51 саяыг 2024 оны төсөвт суулгахаар тогтжээ.

Талийгаачийн унаж явсан автомашины хохирлын үнэлгээний дагуу 13 сая 800 төгрөгийг ар гэрт нь мөн олгохоор шийдвэрлэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.10.21.22

хөөрхий дөө үлдэж байгаа ар гэрт нь нэмэр болж дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.