Улаанбаатар хотод тарваган тахал өвчнөөр халдварласан байж болзошгүй, сэжиг бүхий гурван тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ.
Сэжигтнүүдийг ХӨСҮТ-д түр тусгаарлаад байгаа бөгөөд ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг лабораторийн шинжилгээг эхлүүлээд байна.
Эдгээр иргэд тарвага агнасан, өвчсөн, махыг нь эвдсэн, идсэн байх магадлалтай байгааг ЗӨСҮТ-өөс мэдээлээд, иргэд тарваган тахлын эрсдэлтэй байгаа цаг үед тарвага агнах, өвчих, идэх, мөн хот суурин газраас орон нутгийн иргэдэд захиж авахуулах, тээвэрлэх нь маш эрсдэлтэйг анхааруулав.
Он гарснаас хойш улсын хэмжээнд хоёр удаа тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдсэний нэг нь Говь-Алтай аймагт удаах нь Улаанбаатар хотод энэ сарын 8-ны өдөр батлагдсаныг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.