СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-14

21 аймгийн хэмжээнд нийт 520 гэр, 269 байшин үерт өртөж, 4,000 гаруй мал хорогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийв.

Он гарсаар нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд 9, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд 4 айл автаж, 202 иргэний амийг авран хамгаалжээ.

Өнгөрсөн саруудад болсон үерт бол автозам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуй нэгж байгууллага, иргэний барилга, ажлын байр, тариалангийн талбай усанд автсан байна. Тухайлбал, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас 25 удаагийн эвдрэл, гэмтэл гарсныг сэргээн засах ажиллагаа явагдаж байна.

2023 оны 7 дугаар сард үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага 686 аж ахуйн нэгж байгууллага, 1396 айл өрхөд хүргүүлсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 2500 орчим айл өрхөд дүүргийн газрын албаар дамжуулан нүүх мэдэгдэл өгөөд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдрөөс эхлэн Төвийн аймаг болон, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу 2023 оны 8 дугаар сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох бол 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


Иймд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэх, тус амьтны дотор эрхтэн, махыг хэрэглэх, гэртээ хадгалах, хот, суурин газарт тээвэрлэж оруулах, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг УОК болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.