Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулаа.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Манай улсын эмнэлэгт хэвтэлтийн түвшин дэлхийн дундажаас дөрөв дахин их, эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудаас хоёр дахин их байна.
Иргэдийн дунд эмнэлэгт сувилгаа хэлбэрээр хэвтэн эмчлүүлэх сонирхол маш их, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт хангалтгүй байгаа тул бодлогоор амбулаторийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэн заавал эмнэлэгт хэвтэх бус өдрийн эмчилгээний түүх нээлгэж эмчилгээ хийлгэх, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх, амбулаториор мэс ажилбар хийлгэх зэрэг тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.