СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-14

ФОТО: Ховд аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажлууд

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа.

Ээлжит засварын ажилд Slurry seal технологи ашиглаж буйгаараа онцлог бөгөөд хурдан чанартай хийхийг ЗТХТ болон Ховд АЗЗА компаний удирдлагуудад даалгалаа.

Мөн Чандмань сумын 56.9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж үүрэг чиглэл өглөө. Нийт 41.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажил 35%-тай явагдаж буй бөгөөд энэ онд нийт ажлын 65% нь хийгдэнэ. 180 хүн, 62 техник талбай дээр ажиллаж байгаа талаар Хотгор зам ХХК-ийнхан танилцууллаа.

Давуулах далан, гүүрийн ажил давхар хийгдэх бөгөөд одоогоор 5.1 км замд хатуу хучилт хийгдээд байна. Энэ зам ирэх оны 7 дугаар сарын 1 гэхэд чанартай хийгдэж бүрэн дууссан байх ёстой гэдэг үүрэг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.