Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Эхний шатны бүртгэл наймдугаар сарын 20-нд хаагдана.
Одоогийн байдлаар 83 576 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл хаагдсаны дараагаар буюу энэ сарын 21-25 хооронд тухайн хүүхдийг бүртгүүлсэн бүртгэлтэй утасны дугаарт хуваарилалтын талаарх мэдээлэл очих юм. Ийнхүү есдүгээр сарын нэгэн хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах шаардлагатай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.