Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж /2023.08.13-ны 22:55 цагт/, аваарын нөхцөл байдал үүсжээ.
Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүссэн тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд очжээ. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж байна.
Энэ тасралтаар 45320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болжээ. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.