СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-14

Орон нутгийн дөрвөн эмнэлэг ДЭМБ-ын дэмжлэгээр мэс заслын ариутгалын хяналтын иж бүрдэлтэй болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг 2021 оноос Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тариат сумын Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж буй юм.

Эдгээр эмнэлгүүдэд 282.6 сая төгрөгийн үнэтэй мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдлийг хүлээлгэн өгчээ.

Мэс заслын тусламж үйлчилгээг иргэнд яаралтай үзүүлэхэд чанар, аюулгүй байдлыг хангах, ариутгалын хяналтыг иж бүрнээр нь хийхэд ихээхэн чухал ач холбогдолтойг мэргэжлийнхэн онцоллоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх зорилгоор ”Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030” баримтыг батлан гаргасан. Энэ хүрээнд тус байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс Бэлвэдэр хэмээн нэрлэгддэг кесарев хагалгаа, лапаротоми\хэвлийн хөндийн нээлт, мөчдийн ил хугарлын эмчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг иргэнд хоёр цагийн дотор үзүүлэхийг зөвлөмж болгодог байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.