Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ тогтоол усанд тоглож байсан гурван хүүхдээс нэг хүүхэд живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 13-ны өдрийн 18:16 цагт иржээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх мөн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.