СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хунт" нуурын шаварт биеэ эмчлэх гэж ороод живж, амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур руу орсон нэг иргэн живж, амиа алджээ.

Тодруулбал, иргэн Б живсэн тухай дуудлага ОБГ-т наймдугаар сарын 11-ний өдрийн 18:10 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08.13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.