СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мал хариулж яваад сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Баянговь сумын Далай багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар тус сумын харьяат малчин Б наймдугаар сарын 12-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлага наймдугаар сарын 13-ны өдрийн 15:20 цагт ОБГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /37 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт тус багийн “Ар жаргалант” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 3 км/-аас эсэн мэнд олжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.