СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-13

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан тушаал, удирдамж, хуваарийн дагуу алба хаагчид өдөр бүр өглөөний 10 цагаас оройны 20 цаг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, иргэдийг болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна. Түүнчлэн эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулан хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мөн "Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун" нөлөөллийн аяныг өрнүүлж, олон нийтэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 2,8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллаж

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранги нь явуулж тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
  • Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.