Шинэ суурьшлын бүсэд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажиллаж, гэр авсан иргэдийн санал сэтгэгдэл, шаардлагатай асуудлыг тодруулан ажиллажээ.
Баянзүрх дүүргийн үерт өртсөн хороод болон 127 дугаар сургууль дээр байрлах дүүргийн онцгой комиссын штабт 8 дугаар сарын 5-наас эхлэн өнөөдрийг хүртэл ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох албан тушаалтнуудад зохих чиглэл зөвлөмж өгч ажиллав.
Үерт өртсөн 356 өрхийн 47 нь гэр оронгүй болсон. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн тэдгээр өрхүүдэд эхний 20 гэрийг гардуулж, айлууд шинэ гэртээ төвхнөж эхэлсэн.
Нийслэл, дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж газар болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн бол Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд шаардлагатай тусламж дэмжлэгийн судалгааг гарган ажилласан юм.
Шинэ суурьшлын бүсэд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажиллаж, гэр авсан иргэдийн санал сэтгэгдэл, шаардлагатай асуудлыг тодруулан ажиллажээ.
Мөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газраас хандивын бараа материалыг Шурхай штабт гардуулсан юм. Үерт өртсөн 1400 гаруй иргэн 356 өрх бий. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аян өрнүүлж, тусламж дэмжлэг үзүүлсээр байгаад ХНХ-ын сайд Х.Булгантуяа талархал илэрхийлээд үерт өртсөн бусад айл өрх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудад хуульд заасны дагуу нийгмийн халамжийн тусламж дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.