СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад RFID цахим гэрчилгээ олгож эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгох ажлыг 2023 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлсэн.

Тодруулбал, эхний ээлжид нийтийн тээврийн үйлчилгээний 210 автобусанд байршуулжээ. Уг систем нь төрийн байгууллага болон авто замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бий болохоос гадна авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан бүрдэх юм. Мөн  уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм.

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.