СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-11

Үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.

Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, гэдгийг хэллээ.  

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Юуны өмнө үерээр битгий улс төр хийгээч гэж хүсье. 3000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж, эхнээсээ зарим нь гэдэсний халдварт өвчин тусаж байхад үүнийг улс төр болгож байгаад харамсаж байна” гэсэн юм. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд буусан иргэдэд дүүрэг харгалзахгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг санал болгож байгааг хэлж байлаа. Түүнчлэн иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.

Э.Баярбат: 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байна

Үерт өртсөн айлуудын тоон мэдээлэл, хандив, тусламжийн талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат мэдээлэл өгөв. 

-Бид Ажлын хэсэг байгуулан гурван хороон дээр гурван баг болж хуваагдан, айл бүрээр орж, нөхцөл байдлын мэдээллийг авсан. Ингэхэд . Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглаад байгаа. Үерт өртсөн өрхүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүнс, хувцасны хандивыг хүргэсэн. 127 дугаар сургуульд 150 хүн байрлах боломжтой түр байрыг бэлтгэсэн. Энэ байраар 189 иргэн үйлчлүүлээд байна. Үүнээс 109 нь хонож үйлчлүүлсэн. Эдгээр иргэнийг тав тухтай байлгахад анхаарч, хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлээр хангаж ажилласан гэв.

Үерт өртсөн нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан. Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

chinbat
8 сарын өмнө
66.181.161.130

mash sain bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.