Улаанбаатар хот дахь гаалын газар маргаашаас эхлэн есдүгээр сарын нэгэн хүртэл бямба, ням гарагт амрахгүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тус байгууллага улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ийнхүү 2023 оны 8-р сарын 12-ны өдрөөс 2023 оны 9-р сарын 01-ны өдөр хүртэл амралтын өдрүүдэд ч ажлын цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.