СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-11

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн баг гэрт хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн баг эх, хүүхдийн амь насыг аварчээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эргийн нэгдүгээр багийн зусланд эх гэртээ амаржжээ. 28 настай эхийн анхны төрөлт, 35-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй цус алдаж эхэлсэн байна. Сумын эмнэлгээс эмч дуудаж үзүүлж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг дууджээ. Тус баг очиход эхийн биеийн байдал хүнд  их хэмжээгээр цус алдсан, ихэс ховхорсон байжээ. Ураг бүтэлттэй гэсэн онош тавьсан эмч нар яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж, эх, хүүхдэд тусламж үзүүлсэн байна.

Хагалгааны багт:

А.Хуаныш - Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
А.Тания - Эх барих, эмэгтэйчүүдийн эмч
Е.Ахерке - Нярайн эмч
Б.Саулегүл - Хагалгааны сувилагч
Х.Купура -Мэдээгүйжүүлгийн сувилагч
Б.Кенжебек - Цусны салбар банкын бага эмч
Л.Баянмөнх - Жолооч нар байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.