СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-11

Эрээн- Замын үүдийн төмөр замын боомтын тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

БНХАУ-ын Монгол Улстай хиллэдэг хамгийн том хуурай замын боомт болох Эрээн- Замын үүдийн төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн лхагва гарагт 10 сая тоннд хүрч дээд амжилт тогтоожээ.

Эрээн- Замын үүд боомт нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн чухал коридороос гадна Хятад-Европ чиглэлийн төмөр замын ачаа тээврийн чухал гарц юм.

Үүнээс гадна Монголоор дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо 27 хувиар өсжээ. 

ӨМӨЗО-ны гаалийн мэдээгээр, 2023 он гарснаас хойш Хятад-Европ чиглэлийн нийт 1800 гаруй ачааны галт тэрэг Эрээн-Замын үүд боомтоор нэвтэрч Монголоор дамжин Европт хүрчээ.

Энэ тоо өнгөрсөн оныхоос 27.37 хувиар өссөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.