СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-11

Хүүхдийн заналт дайсан халуун тогоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 жилийн өмнө

Өнгөрсөн оны судалгаанаас харахад улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин тэдгээрийн 31122 тохиолдолыг түлэгдэлт эзэлж байгаа ба 74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид түлэгдэлтийн тухай онцлон нийтлэе.

Түлэгдсэн хүмүүсийн ихэнх нь 0-6 насны хүүхдүүд

Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлийг үүсгэдэг. Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай хоол, цахилгаан барааны буруу хэрэглээнээс үүдэлтэй түлэгдэлт илүү зонхилно. Тэр дундаа . Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед гэрийн нөхцөлд арга хэмжээ авч болох ч хайхрамжгүй хандалгүйгээр түлэгдэлтийн зэргийг тодорхойлж, эмнэлгийн  тусламж авах нь хамгийн зөв алхам юм. Харин түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэхгүй даамжруулах нь түлэгдсэн хэсэгт үрэвсэл явагдаж идээлэх, цус алдах, биеийн дулаан буурах, амьсгалын зам саатах, сорви тогтох, цаашлаад яс, үе мөчний өвчин үүсгэх аюултай. Тиймээс гэмтлийн зэргээс хамаараад яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэх шаардлагатай. . Тэдний түлэгдэлтийн шалтгааныг судалж үзвэл ихэнх нь халуун тогоо, ил зуух, ус буцалгагч, будаа агшаагч зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ахуйн зүйлд түлэгдэж, гэмтсэн тохиолдол элбэг байна.

Өдөрт 10-15 хүн түлэгдэж ирдэг

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад эмнэлэгт эмчлүүлж буй Мөн гэмтлийн эмнэлэгт өдөрт 10-15 хүүхэд ийм шалтгаанаар очиж байгаа юм.  Үүнээс шалтгаалж амь насаа алдах тохиолдол ч олон байгааг энд онцлоё. Ялангуяа цахилгаан халуун тогоог айлууд ихэвчлэн тог хэмнэх зорилгоор ашиглаж байна. Хурдан буцалдаг, зай багтаамж ихтэй гээд эдийн засгийн хувьд ашигтай ч хүүхдийг насан туршид нь тахир дутуу болгох шалтгаан болгоод уджээ.

Жилээс жилд хүүхдийн түлэгдэлт нэмэгдэж байгааг эмч нар хэлж байна. Ялангуяа сургууль, цэцэрлэг амарсан үед бүр ч ихэсдэг гэнэ. Түлэгдэлтийн бараг бүх тохиолдол гэртээ болж байгаа нь эцэг, эхчүүдийн хараа хяналт ямар сул байгааг харуулж байгаа хэрэг. Ялангуяа бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг ажээ. Улмаар энэ нь насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдралтай болдог юм байна.  Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлттэй байдаг байна. Түлэгдэлт гэдгийг онолын дагуу тайлбарлавал халуун зүйлтэй шууд хүрэлцэх, эсвэл нар зэрэг эх үүсвэрээс цацрах дулааны улмаас арьсны эд эсэд гэмтэл учруулахыг хэлнэ. Мөн түлэгдэлт нь тодорхой химийн бодис, цахилгаан, үрэлтийн улмаас ч үүсдэг.

Түлэгдэлтийн үндсэн гурван төрөл          

• Өнгөц буюу нэгдүгээр зэргийн түлэгдэлт: Арьсны дээд давхарга (эпидерми) гэмтсэн газар юм. Таны арьс улайж, бага зэрэг хавдаж, өвдөж байна уу.

• Хэсэгчилсэн зузаан эсвэл хоёрдугаар зэргийн түлэгдэлт: Арьсны дээд ба дунд давхаргын гэмтэл (эпидерми ба дермис). Энэ төрлийн түлэгдэлт нь таны арьсыг бараан улаан эсвэл нил ягаан өнгөтэй болгож, хавдаж, цэврүүтэж, уйлж, маш их өвдөлт мэдрүүлнэ.

• Бүрэн зузаан буюу гуравдугаар зэргийн түлэгдэлт: Арьсны бүх гурван давхарга (эпидерми, арьсны болон арьсан доорх) гэмтсэн газар юм. Энэ төрлийн түлэгдэлтийн үед өртсөн арьс шатаж, эд нь цайвар эсвэл хар өнгөтэй болно.

Түлэнхийн анхны тусламж

• Шатаах процессыг аль болох хурдан зогсоох нь нь чухал. Энэ нь тухайн хүнийг гэмтэл болсон газраас зайлуулж, дөлийг усаар дүүргэх, эсвэл биеийг нь хөнжлөөр боож, галыг унтраана гэсэн үг юм.

• Арьсны түлэгдсэн хэсгийн ойролцоох хувцас, үнэт эдлэлийг тайл. Гэхдээ түлсэн арьсанд наалдсан зүйлийг арилгахыг бүү оролд. Энэ нь илүү их гэмтэл учруулж болзошгүй юм.

• Түлэнхийн газрыг сэрүүн эсвэл бүлээн усаар 20 минутын дотор хөргөнө.

Хэзээ ч мөс, мөстэй ус, тос, зэргийг дур мэдэн түрхэж болохгүй.

• Түлэнхийн өвдөлтийг парацетамол эсвэл ибупрофенээр эмчилж болно.

Химийн түлэгдэлт

Цахилгааны түлэгдэлт нь ноцтой харагдахгүй байж болох ч их хохирол учруулдаг. Цахилгааны түлэгдэлттэй хүн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Харин химийн түлэгдэлт илүү эрүүл мэндэд  аюултай тул хурдхан эмнэлгийн тусламж аваарай. Эмнэлгийн тусламж авахдаа эрүүл мэндийн мэргэжилтэнд мэдэгдэхийн тулд түлэгдэлт үүсгэсэн химийн бодисыг тодорхойлох хэрэгтэй. Нөлөөлөлд өртсөн хувцсыг тайл. Хэрэв та осолд өртсөн хүнтэй тулгарвал зохих хамгаалалтын хувцас өмссөн эсэхээ шалгаарай. Хэрэв химийн бодис хуурай хэлбэрээр байвал арьсан дээр нь угааж, ул мөрийг арилгахын тулд урсгал усаар зайлуулна.

Наранд түлэгдсэн тохиолдолд доорх зөвлөмжийг мөрдөөрэй

• Хэрэв танд халуун, улайх, өвдөх зэрэг наранд түлэгдэх шинж тэмдэг илэрвэл сүүдэрт эсвэл дотогшоо шилжинэ.

• Арьсны түлэгдсэн хэсгийг хөргөхийн тулд хүйтэн усанд хэвтэх эсвэл шүршүүрт ороорой.

• Нарны дараах тос түрхэх нь тухайн хэсгийг чийгшүүлж, хөргөж, тайвшруулдаг.

• Халуурах, ядрах, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг дулааны ядаргаа, эсвэл халуунд харвалтын шинж тэмдгүүд байгаа эсэхийг ажиглаарай. Хэрэв танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчээс зөвлөгөө аваарай.

Түлэгдэлтийн дараах арчилгаа

Хэрэв та бага зэргийн түлэгдэлтийг гэртээ эмчилэхээр шийдсэн бол гэмтсэн хэсгийг  цэвэр байлгахыг анхаарч, цэврүү хагарахаас болгоомжил. Учир нь энэ нь таныг халдвар авахаас хамгаална. Хэрэв таны түлэгдэлт улам бүр өвдөлт, үнэртэй болж, халуурч, эсвэл цэврүү нь томрох юм бол заавал эмчид хандаарай. Өнгөц түлэгдэлт нь ихэвчлэн 14 хоногийн дотор эдгэрдэг. Таны түлэгдэлт өнгөц, эсвэл нүүрэн дээр биш л бол хувцас өмсөж болно. Харин хөндөхгүй байх нь чухал. Гол нь боолтыг цэвэр, хуурай байлга. Боломжтой бол түлэгдсэн хэсгийг дээш өргөж өгвөл таагүй мэдрэмжийг арилгадаг. Ердийнхөөрөө идэж, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглээрэй.

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

Хүний их эмч Д.Цолмон:

-Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээс шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлүүдийг үүсгэдэг. Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай хоол, цахилгаан барааны буруу хэрэглээнээс үүдэлтэй түлэгдэлт илүү. Тэр дундаа бага насны хүүхэд хараа хяналтгүй байдлын улмаас түлэгдэлтэд өртөх магадлал их гардаг. Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед гэрийн нөхцөлд арга хэмжээ авч болох ч түлэгдэлтийн зэргийг тодорхойлж байж тусламж үзүүлэх нь зүйтэй. Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед түлсэн зүйлийг холдуулах, хувцсыг нь тайлж түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд 5-10 минут сойх нь түлэгдэл даамжрахыг зогсоодог. Яаран бэгнэж боолгүйгээр, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв хүнд гэмтэл авсан бол яаралтай түргэн тусламж дуудаарай.

Түлэнхийн төвийн их эмч А.Ерлан:

-Түлэгдэлтийн улмаас жилд ирж буй 4000 хүний 2800-3000 нь 0-5 насны хүүхэд байдаг. Тиймээс хүүхдүүдийн ирээдүйд анхаарч нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслыг цаг хугацаанд нь хийх нөхцөлийг бүрдүүлээд өгөөсэй. Түлэгдэлт хүний биед үлддэг маш тод толбо. Бид батгаа шахаад тольдоход яаж харагддаг билээ. Гэтэл нүүр, гар, хөл нь сорвижилттой хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөхөөс эхлээд олон сөрөг, үр дагавар бий. Хүүхдүүд өөрөө ч мэдэлгүй үеийнхнээ шоглоно. Үүнээс болж эмэгтэй хүүхдүүд сэтгэл гутралд их ордог. .

 ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн:

-Хүүхэд түлэгдэлтийн гол шалтгаан нь эцэг эхийн хариуцлагагүй байдал. Судалгаа хийгээд үзэхэд хамгийн их түлэгдэж байгаа орчин нь гэр орондоо түлэгдсэн тохиолдол байна. 90 хувь нь гэртээ түлэгдсэн байдаг. Тэр дундаа  өөрсдийн идэж байгаа хоол ундандаа л түлэгдэж байна. Тиймээс ахуйн гэмтэл маш их байгааг онцлон хэлье. 1-4 насны хүүхэд бол эцэг эхийн хараа хяналтад байдаг, өөрөө бие дааж ахуй орчинтойгоо харьцах чадамж бий болоогүй, дөнгөж хөлд ороод хөдөлгөөн, бусад зүйлсийг сонирхох насан дээрээ байдаг учраас маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Түлэгдэлтийг зэргээр нь өнгөц, гүн, талбайгаар нь хэдэн хувьтай түлэгдсэн бэ гэдгээр нь тус тус ангилдаг. Түлэгдэлт нь гүн, талбай ихтэй байх тусмаа л хүнд хэлбэртэй гэж ойлгож болно. Ахуйн түлэгдэлт буюу халуун шингэнд түлэгдэх нь янз бүрийн зэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 158 (7143)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Яяя
1 жилийн өмнө
122.201.22.147

Халуун тогоог хэрэглэхгүй байж болдоггүй юмуу. Хэлээд сануулаад байхад хэрэглээд байдаг ухаан санаа нь зомби шиг болсон хүмүүс вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.