СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Багшийн дээдээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, маргааш буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийнэ. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.