СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голын усанд нэг иргэн осолдож амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Байтаг богд амралтын газрын орчим өнөөдөр /2023.08.10/ 16:04 цагт  Туул голд хүн живсэн гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүнийг очиход 19 настай, эрэгтэй голын усанд осолдсон байжээ.

Аврагчид осолдсон газарт хоёр удаагийн шумбалт хийж гурван метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнийг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул иргэдийг гол усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, голын усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.