Нийслэлд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгджээ.
Нарны хороололд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Яаралтай түргэн тусламжийн эмч нар тарваган тахлын шинж тэмдэг мөн болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, шинжилгээ авч ажиллаж байгаа аж.
Зөвлөмж:
-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
-Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
-Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
-Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЯМАР ХЭЛБЭРИЙНХ БОЛОХЫГ СУРВАЛЖИЛЖ НИЙТЭД МЭДЭЭЛЭЭЧ ! УУШГИНЫХ БУЛЧИРХАЙНХ ГЭЭД ТОМ ХОЁР БҮЛЭГ БАЙГАА !!!