СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НИТХ-ын төлөөлөгчид үнэт цаас гаргахыг дэмжив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр төлөөлөгчид үнэт цаас гаргаж, арилжаалах тухай хэлэлцүүлж, олонхын саналаар дэмжсэнээр нийслэл анх удаа үнэт цаас гаргахаар болжээ.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасны дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, үнэт цаас гаргахаар бэлтгэж байна. Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран, холбогдох байгууллагаас санал авч, Засгийн газрын хурлаар нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад байгаа юм.

Үнэт цаас арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд зарцуулах юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.