СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-10

Нийслэлийн төлөөлөгчдийн бэл бэнчинтэй танилц

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. НИТХ-ын төлөөлөгчид 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе. НИТХ 45 төлөөлөгчтэй, түүнээс ес нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан микроавтобус хөлөглөдөг

Түүний  жилийн  орлого нь 104 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 32 сая төгрөг байна.  Энэ нь өмнөх оноос орлого нь 2-3 дахин буурсан үзүүлэлт юм. 732 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй. 96 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 35 сая төгрөгөөр үнэлэгдэх микро автобус автомашин хөлөглөдөг. 145 сая төгрөгийн мал аж ахуй, 48 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.  Мөн долоон байршилд газар эзэмшдэг ч одоогоор үнэлгээгээ мэдүүлээгүй байна.

Ж.Сандагсүрэн 60  сая төгрөгийн мал аж ахуйтай

Тэрбээр жилийн 85 сая төгрөгийн орлоготой. 295 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 60 сая төгрөгийн мал аж ахуй, 10 сая төгрөгийн газартай байна. Мөн 12 сая төгрөгийн хадгаламж, 25 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Бунгүс бургер” ХХК, “Өсөлт Консолтинг” ХХК, “Таний инээмсэглэл” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

З.Төмөртөмөө “Түрүү Инфо эжэнси” ХХК-д хувь эзэмшдэг

Түүний  жилийн  орлого нь 44 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 48 сая төгрөг байна. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Lexus 570, Toyota Mark2 маркийн автомашинаа 93 сая төгрөгөөр үнэлжээ. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 16 сая төгрөгийн хадгаламжтай бол “Түрүү Инфо эжэнси” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ

Төлөөлөгч Д.Бадарсангийн жилийн орлого нь 65 сая, гэр бүлийнх нь орлого 57 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр 469 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Landcruiser Euro автомашин эзэмшдэг. 13 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн хадгаламж, 127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ. “Юмк партс” ХХК,” Юу эм кэй” ХХК, “Мон хит” трэйдинг ХХК-д хувь эзэмшдэг байна.

“Сүлжээний урсгал” ХХК-ийн эзэн төлөөлөгч Л.Ариунтуяа

Түүний жилийн  орлого нь 41 сая бол гэр бүлийн гишүүд нь 130 сая төгрөгийн орлоготой. 317 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 39 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Harrier маркийн автомашин эзэмшдэг. 144 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 14 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 136 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Сүлжээний урсгал” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

301 сая төгрөгийн зээлтэй төлөөлөгч

Т.Батцогт жилийн 58 сая төгрөгийн орлоготой. 443 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгийн мал аж ахуй, 18 сая төгрөгийн газартай байна. Мөн 57 сая төгрөгийн үнэт эдлэл, 105 сая төгрөгийн хадгаламж, 31 сая төгрөгийн авлагатай гэжээ. Мөн 301 сая төгрөгийн зээлтэй, “И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг” ХХК- д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Төлөөлөгч Н.Баярчимэгийн жилийн орлого нь 91 сая

Түүний жилийн орлого нь 91 сая бол гэр бүлийн гишүүд нь 49 сая төгрөгийн орлоготой. 205 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Зургаан сая төгрөгийн газартай бол 17 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

113 сая төгрөгийн үнэт эдлэлтэй М.Тулгат

Тэрбээр жилд 138 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 368 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 22 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Cай маркийн автомашинтай. Гурван сая төгрөгийн газартай бол 113 сая төгрөгийн үнэт эдлэл, 31 сая төгрөгийн хадгаламжтай. “Хино Индустриал Трак” ХХК, “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

64 сая төгрөгийн малтай

Төлөөлөгч Ү.Оюунзулын жилийн орлого нь 31 сая бол гэр бүлийн гишүүд нь 100 сая төгрөгийн орлоготой. 128 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 64 сая төгрөгийн мал аж ахуйтай.  95 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

191 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Ц.Баттөр жилийн  45 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь 38 сая төгрөг олдог байна. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 52 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Camry автомашин эзэмшдэг. 18 сая төгрөгийн газартай бол 26 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Р.Дагва 71 сая төгрөгийн газартай

Тэрбээр жилийн  71 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 330 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Land Cruiser 200, Toyota Crown маркийн автомашин эзэмшдэг. 71 сая төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэл, 22 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Тэрбумтан төлөөлөгч

Б.Одсүрэн жилийн 2.3 тэрбум төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 824 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 4.5 тэрбум төгрөгийн 16 үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн газартай бол гурван тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 5.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 4.6 тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. “Метро девелопмент” групп,  “Даблью Эс И Монголиа" ХХК-д хувь эзэмшдэг байна.

55 сая төгрөгийн мал аж ахуйтай

Төлөөлөгч Г.Гангамөрөнгийн жилийн орлого нь 43 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 102 сая төгрөг байна. 115 сая төгрөгийн үнэлгээтэй нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 90 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 маркийн автомашин эзэмшдэг. 55 сая төгрөгийн мал аж ахуй, 20 сая төгрөгийн газартай бол 25 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. “Би Эм Эн Би” ХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Хоёр тэрбумын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг

П.Ганзориг жилийн 34 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 39 сая төгрөг байна. Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan маркийн хоёр автомашинаа 50 сая төгрөгөөр үнэлжээ. 410 сая төгрөгийн мал аж ахуй, 100 сая төгрөгийн газартай байна. 70 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламж, 620 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Тесла Сэйлс Монголиа” ХХК, “Их Эрин Трейдинг” ХХК, “Их Эрин Холдинг” ХХК, “Их Эрин Капитал” ХХК, “Их Эрин Капитал” ХХК, “Гэрэгэ Менежмент” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

“Инвескор” ББСБ-д хувь эзэмшдэг

 

Төлөөлөгч Д.Гантулгын жилийн орлого нь 45 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 116 сая төгрөг байна.  768 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. “Lexus 570” маркийн автомашинаа 60 саяар үнэлжээ.   10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, есөн сая төгрөгийн хадгаламжтай бол “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК, “Гэрэгэ Партнерс” ХХК, “Гэрэгэ Валюэшн” ХХК, “Соларис Солюшнс” ХХК, “Гэрэгэ Эстимэйт” ХХК, “Иншүртек” ХХК, “Гэрэгэ Партнерс” ХХК, “Инвескор” ББСБ-д хувь эзэмшдэг гэжээ.

260 сая төгрөгийн авлагатай

М.Говьсайханы жилийн орлого 41 сая, гэр бүлийнх нь орлого 10 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 1.1 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 40 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda маркийн автомашин эзэмшдэг. 20 сая төгрөгийн газартай бол, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Зургаан сая төгрөгийн хадгаламж, 260 сая төгрөгийн авлагатай байна. “Тресинг монгол” ХХК, Хүрэл роуд констракшн ХХК-д хувь эзэмшдэг байна.

163 сая төгрөгийн малтай төлөөлөгч Д.Ихбаяр

Тэрбээр жилийн орлогоо 12 сая гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 150 сая төгрөгийн орлоготой. 630 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 163 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 75 сая төгрөгийн газартай бол 179 сая төгрөгийн авлагатай мэдүүлжээ. “Ногоон констракшн" ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 “Си Юу” сүлжээ дэлгүүртэй төлөөлөгч

Төлөөлөгч Б.Мөнхбатын жилийн орлого  240 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 472 сая төгрөг олдог. 709 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 978 сая төгрөгийн мал аж ахуй, дөрвөн сая төгрөгийн газартай байна. Мөн 88 сая төгрөгийн үнэт эдлэл, 108 сая төгрөгийн хадгаламжтай, “Түмний хурд гал уяа” нөхөрлөл, Сүү ХК, Си Юу сүлжээ дэлгүүрт хувь эзэмшдэг байна.

84 сая төгрөгийн газартай

Төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн жилийн орлого нь 49 сая бол гэр бүлийн гишүүд нь 34 сая төгрөгийн орлоготой. 203 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Lexus, 470 маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 84 сая төгрөгийн газартай бол хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

“Төгс сувд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

Төлөөлөгч Ч.Мэндбаяр жилд 60 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 679 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 680 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 200 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser -200 маркийн автомашинтай. 415 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг бол 47 сая төгрөгийн үнэт эдлэл, 55 сая төгрөгийн газартай гэжээ. 68 сая төгрөгийн хадгаламжтай, “Төгс сувд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.

10 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын хоёр адуутай

Төлөөлөгч Б.Мягмарын жилийн орлого нь 33 сая бол гэр бүлийн гишүүд нь 78 сая төгрөгийн орлоготой. 141 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 138 сая төгрөгөөр үнэлэгдэх Landcruiser Standart, Тусгай зориулалтын Hino Ranger- 1 маркийн автомашинтай. 10 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын хоёр адуутай. 28 сая төгрөгийн хадгаламжтай, 23 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ. “Дайрбор хайрхан” ХХК, “Атилла” групп ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. 

Долоон компанитай төлөөлөгч

Төлөөлөгч П.Наранбаярын жилийн орлого 71 сая бол гэр бүлийн гишүүд нь 59 сая төгрөг олдог байна. 680 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Prado 150 маркийн автомашин эзэмшдэг. 256 сая төгрөгийн газартай бол 16 сая төгрөгийн үнэт эдлэл 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. “Дижитал солюшнс” ХХК, “Коллпро” ХХК, “Фаро Текнологи Солюшн” ХХК, “Оюуны хүрээ” ХХК, “АНТ” ХХК, “Даян шийдэл” ХХК, “Фэликс Нэтворк” ХХК-д хувь эзэмшдэг байна.

1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Төлөөлөгч Б.Нэргүйгийн жилийн орлого 210 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдээ 227 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх есөн үл хөдлөх хөрөнгөтэй. Hyundai Starex, Toyota Prado 150, Toyota Harrier маркийн автомашинаа 92 сая төгрөгөөр үнэлжээ. 466 сая төгрөгийн газартай бол 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай “Эрдэнэс таван толгой” ХК-д 4288 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

744 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг

Төлөөлөгч Л.Отгонбаатарын жилийн орлого нь 57 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 43 сая төгрөг байна.  210 сая төгрөгийн үнэлгээтэй нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 25 сая төгрөгийн үнэтэй Toyota Prius маркийн автомашин эзэмшдэг. 744 сая төгрөгийн мал аж ахуй, 20 сая төгрөгийн газартай бол 164 сая төгрөгийн үнэт эдлэл, 31 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. “Шидэт өвс ХХК, “Ди Эм Эн” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

Автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлжээ

Т.Отгонболд жилийн 57 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 20 сая төгрөг байна. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Prado 150 маркийн автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлжээ. 10 сая төгрөгийн газартай бол 13 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

17 хурдан удмын адуутай төлөөлөгч

Төлөөлөгч Б.Өнөбатын жилийн орлого нь 225 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 28 сая төгрөг байна. 759 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 85 сая төгрөгөөр үнэлэгдэх 17 хурдан удмын адуутай байна. 11 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай бол 80 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Блю бэлл” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Д.Пүрэвдаваагийн жилийн орлого 38 сая, гэр бүлийнх нь орлого 405 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 196 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Prius, Lexus, RX 450 маркийн автомашин эзэмшдэг. 220 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн мал аж ахуйтай. 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 75 сая төгрөгийн хадгаламж, 150 сая төгрөгийн авлагатай байна. “ЦЭНАН” ХХК, “Сонохон цэцэрлэг” БСБ Бусад, “Чин-Ачлал” ХХК-д хувь эзэмшдэг байна.

62 адуу, сайн үүлдрийн 46 үхэртэй

Төлөөлөгч Б.Пүрэвдагва жилийн орлогоо 137 сая гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэсэн байна. 383 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 198 сая төгрөгийн Nissan, Patrol маркийн автомашин эзэмшдэг.  118 сая төгрөгийн үнэлэгдэх 62 адуу, сайн үүлдрийн 46 үхэртэй. Таван сая төгрөгийн газартай бол 86 сая төгрөгийн үнэт эдлэл, 15 сая төгрөгийн хадгаламжтай, “Кэй тавь Спортс” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

“Эрүүл хүнс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

 

Төлөөлөгч Б.Сүхбаатар жилийн орлого 38 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 10 сая төгрөг олдог. Хоёр тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгө, дөрвөн сая төгрөгийн газартай байна. Есөн сая төгрөгийн хадгаламжтай бол “Эрүүл хүнс” ХХК-г 100 хувь эзэмшдэг гэжээ.

295 сая төгрөгийн мал аж ахуйтай

Төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын жилийн орлого нь 61 сая бол гэр бүлийн гишүүд нь 235 сая төгрөгийн орлоготой.  657 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.  Toyota  Land Cruiser 200 маркийн автомашинаа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Хоёр сая төгрөгийн газартай бол 17 сая төгрөгийн хадгаламж, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 295 сая төгрөгийн мал аж ахуйтай байна. “Машид хүнс” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг.

Тэрбумын авлагатай төлөөлөгч

Төлөөлөгч Г.Төгөлдөр жилд 39 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ.  2.9 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser -200 маркийн автомашинтай. 957 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг бол 240 сая төгрөгийн үнэт эдлэл, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. “Ай бэрри” ХХК, “Ноосвуль” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

Хоёр газраа нэг сая төгрөгөөр үнэлжээ

Төлөөлөгч Ц.Төрхүүгийн жилийн орлого нь 66 сая бол гэр бүлийн гишүүд нь 58 сая төгрөгийн орлоготой.  410  сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 67 сая төгрөгийн мал аж ахуйтай. 30 сая төгрөгийн хадгаламжтай, нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр газартай гэж мэдүүлжээ. Мөн 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.

1.4 тэрбум төгрөгийн авлагатай

Төлөөлөгч М.Халиунбатын жилийн орлого 20 сая бол гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэжээ. 240 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 58 сая төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэл 2.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 1.4 тэрбум төгрөгийн авлагатай. “Спэйс Номадс” ХХК, “Вай Эм Си” ХХК, “Саксес фактор” ХХК, “Верум Хоршоо”, ХЕКСА инвестмент ХХК, “Некст профешнл сервис” ХХК, “Монгол Айдия Групп” ХХК-д хувь эзэмшдэг байна.

17 үл хөдлөх хөрөнгөтэй төлөөлөгч

 

Төлөөлөгч Д.Энхбаяр жилд 293 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 28 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгөтэй. 37 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Crown маркийн автомашинтай. Таван сая төгрөгийн газартай бол найман сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. “Цэнхэр Арслан” ХХК, “Дэмж инвестмент партнерс” ХХК, “Шинэ Гэр Түншлэл” ХХК, “Атем дизайн” ХХК, “Баатар бэйлийн хошуу” ХХК, “Ажилсаг аав” ХХК, “Тайгын шим констракшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг

Төлөөлөгч Д.Энхтуяагийн жилийн орлого 27 сая бол гэр бүлийн гишүүдээ 24 сая гэжээ. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, LEXUS RX-350 маркийн автомашин эзэмшдэг. Нэг тэрбум төгрөгийн газартай бол 295 сая төгрөгийн үнэт эдлэл 21 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

“Райт финанс” ХХК –ийн “эзэн”

Төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн жилийн орлого нь 136 сая бол гэр бүлийн гишүүд нь таван сая төгрөгийн орлоготой.   610 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 25 сая төгрөгийн мал аж ахуйтай. Тoyota Crown, Hyundai Mighty маркийн автомашин эзэмшдэг. 30 сая төгрөгийн хадгаламжтай, 74 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж мэдүүлжээ. Мөн 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. “Райт финанс” ХХК-д хувьцаа эзэмшдэг.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.