СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-09

Үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /08.09/ ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хууль заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгажээ.

Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
9 сарын өмнө
192.82.78.183

Ер нь гол булагын эх голын эрэг булаг шанд судалын ойролцоо хэзээ бууж байсан юм.Ардчилал гэж солиороод л эх захаа алдсанаас үүдэлтэй.Усны судал дээр буучихаад өвөл болонгуут булаг оргилож гэр оронг нь сүйрүүлж байхад төр засаг буруутай гээд байдаг биздээ.Иргэдийн өөрсдийн нь буруу.Тийм газар газар олгодог мэдлэг муутай мэргэжилтний буруу

Зочин
9 сарын өмнө
192.82.68.55

Сонгуулиар гарахын тулд хаана ч хамаагүй газар олгож байсан үе үеийн удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд ганц л юм дутуу байна. Хариуцлагаа хүлээгээд зайлж өгөх соёл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.