Өнгөрсөн зун АНУ-ын кино зах зээлд бөмбөг тэслээд байсан "Галзуу баян Азиуд" романтик инээдмийн кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хоёр дахь том кино зах зээл Хятадад нээлтээ хийжээ. Гэсэн ч "Уорнер Брос"-ын хүлээж байсан шиг амжилттай, ашиг орлоготой байсангүй. Нээлтээ хийснээс хойш ердөө 1,2 сая ам.долларын ашиг олсон байна.
Хятадын Засгийн газар тус киног гаргахыг зөвшөөрөлгүй гурван сар татгалзсаны эцэст нээлтээ хийхээр болсон. Гэсэн ч Сингапурын Хятад гаралтай баячуудын тухай кино Хятадын уугуул иргэдэд тийм ч таатай бус байсан бололтой.
АНУ, Азийн бусад орнуудад нээлтээ хийж нийт 238 сая ам.долларын ашиг цуглуулаад буй инээдмийн романтик киноны дүрүүд урд хөршийн үзэгчдэд таалагдаагүй гэсэн санал гарчээ.
Эх нутгаа орхин гадны оронд цагаачлан бэлжсэн иргэдэд таатай хандсангүй юү, аль эсвэл нээлтээ хийснээс хойш гурван сарын хугацаанд Хятадын кино сонирхогчид олон нийтийн цахим сүлжээ, интернэт ашиглан хэдий нь олоод үзчихсэн үү гэдэгт шинжээчид эргэлзэж байна.
Эх сурвалж: www.cnn.com