СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-09

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжих нүүрс авч, туршилт хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэв. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн холбогдох мэдээлэл өгөв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-2022 оны наймдугаар сарын 31-нд намайг Эрчим хүчний сайдаар томилохдоо утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүний дагуу 2022-2023 оны халаалтын улирлыг давж, холбогдох газрууд хамтран туршилт хийсэн. Туршилтынхаа үр дүнг танилцуулъя. 

Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичигддэг.

Өнгөрсөн жилүүдэд утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл ихээхэн гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршиж үзсэн. Бид Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судалсан. Үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргаад байна. Хагас коксожсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэсэн. 97 удаагийн галлагаа хийсэн. Үр дүнг лабораторид шинжлүүлэхэд тоосонцор одоо байгаа медленгийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болж байгаа. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар  сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.

Утааг бүрэн алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Багасгая гэж байгаа юм. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь асаагч, бусад нь хагас кокс байна. Мидлингээ хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. . Нэг тонныг нь 150,000 юм уу 200,000 төгрөг болно байх, үүнээс илүү үнээр борлуулж чадахгүй.  Үүнийг хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж би ярихгүй. Зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байгаа. гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MANkurt.
1 жилийн өмнө
202.126.89.245

saihan MANgaruud aa! gej

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.