Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай гэр өгөхөөр болсон.
Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийж, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн албан хаагчдын хүчээр буурийг засаж, гэрийг барьж байна. Өнөөдөр нийт 20 гэр барина. Энэ ажилд нийслэл, дүүргийн бүх байгууллага оролцож буй. Тухайлбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ худаг байгуулах юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байна. Зам засах ажил дуусаж, машин явах боломжийг бүрдүүлсэн” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odoo buugaad hashaagaa barihdaa haashaa yaash bish goe tsegtstei tegshhen hashaanuudaa batiad uuriin ym shig goe bolgood anidaraasai 00 hurtel aytaihan bolomjooroo Bio 00 hiigeed
Бүх айл санал нэгтэй био жорлонтой болох саналаа хороондоо өгвөл яаадаг бол...туслах л байх...
Гэрийнхээ буурь энэ тэрд өндөрлөгөө хамгаалалт хийгээчээ урсахаас нь өмнө Ингэж барихаар ус ордог юм бгаа биздээ зарим нь арай дэндүү арчаагүй мэдсээр байж үерээс хамгаалалж юу ч хийхгүй тэгээд хандив тусламжийн гэр хараад суучихна хашаа хороогоо ч янзлах юм бхгүй арчаагүй