Өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн. Нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатар мэдээлэл өгөв.
ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатар:
-Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг өвчин. Хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин. Тухайн иргэн харьцангүй эрт мэдээлсэн. Халдвар авсан иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Одоо эмчилгээ хийлгэж байна. Энэ тохиолдол нь тарваган тахлын гэдэсний халдвараар өвчилсөн болохыг нь тогтоосон. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн тусгаарласан байна. Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байна.
Мөн Баян-Адарга суманд тарвага агнаж, худалдаалсан хоёр иргэнийг тусгаарлалтад авсан. Тарваганы мах хамт идсэн гурван хүнийг мөн адил тусгаарласан. Хэнтий аймгийн төвд өвчтөнийг нийслэл рүү тээвэрлэсэн жолооч тусгаарлагдсан байна. Нийт 15 хавьтлыг олж илрүүлэн тогтоосон. Хавьтлуудад эмнэл зүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй. Тарваган тахлын шинж тэмдэг илрэх нууц хугацаа нь зургаан хоног байдаг. Тиймээс тэдгээр иргэдийг зургаан хоног тусгаарлаад, шинж тэмдэг илрэхгүй бол тусгаарлалтаас гаргана.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын танихгүй хоёр залуугаас дөрвөн ширхэг тарвага худалдаж авч, Хэнтий аймгийн Биндэр суманд очоод, хэсэг хүмүүсийн хамт хүнсэнд хэрэглэсэн байсан. Зарим хавьтлуудын асуумжаар, түүхийгээр нь эд эрхтнийг нь шууд хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ явцдаа халдвар авсан болохыг нь тогтоогдсон. Тарваган тахал өвчин нь коронавирусийн халдвараас нас баралтаараа 30-60 орчим хувиар их байдаг. Олон улсад бүртгэгдэж буй тарваган тахлын тохиолдол дундаас манай улсын тарваган тахлын нян хамгийн хоруу чанартай. Манай улсын нийт 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Тэндээс агнаж, хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдвар авах бүрэн эрсдэлтэй. Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын захирамжийн хүрээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүний муунууд тусаад үхчилтээн билээ
Ямарч тахал гараагүй байхад худал онош ярьж айдас төрүүлж ард түмнийг үймүүлж тооцож болохгүй зардал вакцины мафи мөнгө угаах боломж олгох хувааж идэж уух ийм үйлдлийг Тагнуул, цагдаа шалгаж таслан зогсоох хэрэгтэй байнаа !!! ХАЙРАН мөнгө
Талаар дүүрэн мал бэлчиж байхад харх идэж үхэх гээд байдаг нь ямар учиртай юм