Дорноговь аймагт ажиллах багш нарыг хоёр өрөө шинэ байраар урамшуулах, сонгон шалгаруулалт нь зарлагджээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудад дараах арван ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.Үүнд:
- Англи хэлний багш – 6
- Химийн багш - 1
- Математикийн багш -1
- Физикийн багш - 1
- Биологийн багш - 1
Тавигдах шаардлага:
1. Багшийн ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, хүүхдүүдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй.
2. Онол, арга зүйн өндөр мэдлэг, ур чадвартай.
3. Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах;
4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
5. Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
6. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
7. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
8. Англи хэлний багш нар: IELTS, TOEFL оноотой, IELTS, TOEFL шалгалтад хүүхдүүдийг бэлдэж байсан туршлагатай, чадварлаг байх.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
2.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Бүртгэл: 2023 оны 8-р сарын 05-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.
I ШАТ: Бүртгүүлсэн ажил горилогчдын анкеттай танилцах. (8 сарын 16)
II ШАТ: Мэргэжлийн шалгалт авах (8 сарын 17-18)
III ШАТ: II шатанд тэнцсэн ажил горилогчидтой ярилцлага, уулзалт хийх (8 сарын 19-20)
Ажиллаж эхлэх хугацаа: 2023-8-25-ны өдрөөс эхэлнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг Дорноговь аймгийн “Мандах Наран-5” хороололд 2 өрөө шинэ байраар хангана. Таван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгох боломжтой.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 91911712, 99997707 дугаараар авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.