СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-09

Д.Гантулга: БНХАУ-аас хагас коксжих нүүрс, асаагуур худалдан авч 177.5 тэрбум төгрөгийг “шатаах“ гэж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

НИТХ дахь ХҮН намын бүлгээс нийслэл үнэт цаас гаргаж арилжаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга:

-Нийслэл нийт 500 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргана. Тус хөрөнгөөр нэгдүгээрт, БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс, асаагуурын хамт худалдаж авна. Хоёрдугаарт, 150 тэрбум төгрөгөөр Сэлбэ сэргэлт төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн төсвийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д оруулж ирсэн байна. Сүүлийн өдрүүдэд үүссэн үер, олон жил ярьсан агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой. Үнэт цаас гаргах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь үнэт цаас гаргах асуудлыг нэн шаардлагатай асуудлуудаа эрбэлэж зарцуулах ёстой гэдэг байр суурьтай байна. 

Үнэт цаасыг өмнө гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нийслэлийн үнэт цаас гаргах тухай тогтоол гаргасан. Нийслэл 500 хүртэл тэрбум төгрөгөөр үнэт цаас гаргаад өр тавь гэжээ. Үнэт цаас гэдэг чинь сайхан нэртэй боловч өр зээл шүү дээ. Энэ зээлийнхээ 500 тэрбум төгрөгөөс шахмал коксжих нүүрс худалдан аваад өвлийн ид утаатай үе болох 1 болон 2 дугаар саруудад айл өрхүүдэд тараа гэжээ. Өөрөөр хэлбэл бид бүхэн

Худалдан авалтын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа хэдий ч энэ огтоос шийдэл биш. Харин 2024 оны сонгуулийн өмнө агаарын бохирдолтой холбоотой иргэдийн бухимдлыг бууруулах арга ядсан, түр аргацаасан үйлдэл болох гэж байна.

Энэ худалдан авалтын төсвийг батлах боломжгүй. Эрчим хүчний яамнаас ирж мэдээлэл хийсэн боловч маш дутмаг байсан. Хэрэв үүнийг дэмжиж баталвал НИТХ өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.