СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Түүхий загас боловсруулах төсөл Увс аймагт хэрэгжиж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Хяргас нуурын загасыг боловсруулж хоол үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингээх юм.

Төслийн үр дүн явцын талаар иргэд олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөг арга хэмжээг Увс аймгийн Улаангом хотод болон Хяргас нуурын эрэгт байрлах Өгөөмөр жуулчны базад 2023 оны долдугаар сард зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр загасан бүтээгдэхүүнээр хуушуур, котлет, зууш зэрэг олон нэр төрлийн амтат хоол хийн, тус аймгийн иргэд болон аялагч, амрагчдыг дайллаа.

Түүхий загас боловсруулах төслийг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сансар өгөөж компани хамтран хэрэгжүүлж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.