Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн” нууранд нэг иргэн осолдож, нас баржээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нууранд эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг 08-р сарын 08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум ма ни бад мэ хум.Oosdoo orood l ami nasaaraa hohirood bah ym da. Humuusee uhamsartai, bolgoomjtoi bail daa
Uneheer uhamcarin doroitold orjee humuus.Hairan saihan ami.Ard ni uildsen aav eej