Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завджээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Гахайн байр” гэдэг газарт “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 21:28 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай эмэгтэй Ц нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.