Наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Натур худалдааны төвийн орчимд галт зэвсэгтэй иргэн буудаж байна гэх бичлэг цахим сүлжээнд гарсан. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв.
Цагдаагийн хурандаа Б.Оюутболд:
-Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны 21 цагийн орчимд БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад "39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан байсан. Шуурхай эрэн сурвалжилж, 40 минутын дараа 39 настай эрэгтэй Б-г Бөхийн өргөөний хажууд байрлах 22 дугаар байрнд саатуулсан.
Түүнийг саатуулан шалгахад тухайн иргэн хоёр гартай хутгатай, түүнийгээ скочидсон байсан. Тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн.
Хэлэлцээрт тухайн иргэн цагдаагийн байгууллагын биелүүлэх боломжгүй зүйлийг хүссэн тул цагдаагийн байгууллага албаны тусгай хэрэгсэл ашигласан. Тодруулбал, резинэн сумтай буу хэрэглэсэн. Иргэд 3-4 удаа буун дуу гарлаа гэж бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэнтэй холбоотой.
Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан.
Сэжигтэн Б нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Одоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу шалгагдаж байна. Өмнө нь мөн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр шалгагдаж байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм юмнуудын эд эрхтэнгүүдийг гадныханд заруул таарна. Улс ийм хог шаарнуудыг шоронд тэжээх хэрэггүй.