Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны “Задгай” гэх газар бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан хоёр иргэн шороонд даруулжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, 24 настай эрэгтэй Б, 31 настай эрэгтэй Б нарыг 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.