СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-08

Монгол Улсад халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийлгэхээр гэрээ байгуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-тэй хамтран Монгол Улсын Органик болон Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагуудыг Персийн булангийн итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center-GCC) болон Органик итгэмжлэлийн олон улсын төв (International Organic Accreditation Service - IOAS) -өөр итгэмжлүүлэхээр болжээ.

Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа юм.

Тус ажил нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд импортлогч орны шаардлагад нийцүүлэн нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлоход өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.