СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-08

Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллажээ.

Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна.

Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт өртсөн иргэдэд хүнс, тэжээлийн тусламж /өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний багц/ үзүүлэн ажиллаж байна.

Мөн тусгай өрөө бэлтгэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Гамшигт өртсөн иргэд болон хүүхдүүдийн сэтгэл санааны байдал өмнөх өдрөөс харьцангуй дээрдсэн талаар түр хорогдох байранд ажиллаж буй сэтгэл зүйч танилцуулсан.

Мөн зарим өрх хашаа хороо, гэр орноо сэргээх, цэвэрлэх ажилд хүн хүч дутагдалтай байгаа бөгөөд эрчим хүчний хүндрэл, газар өмчлөх эрхийн асуудлаар саналаа илэрхийллээ.

Сайд, яамны зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа талаар танилцуулж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар болон Улсын Онцгой комисст уламжилна гэдгээ хэллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тэнд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад анхаарч зориулалтын хувцас хэрэглэл, хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.