СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-07

ЭМДЕГ: Эмнэлгүүд 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт шаардахгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Ингэхдээ хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт нэхэж байгаа нь хүндрэлтэй байна гэж иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, "Эрүүл мэндийн даатгалын цахим системд 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулсан. Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг хүсье" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
202.9.47.14

Тэтгэврийн хөгшчүүл яах бол оо.Хуучнаараа л бхгүй .дээ.Яах гэж ийм чирэгдэл учруулж байдгийн бол доо.

зочин
1 жилийн өмнө
59.153.114.206

Харин тиймээ өрхийн эмнэлгээс ч хамаагүй 13 а маягт хотруу үзүүлэхээр яваья гэхээр өгөхгүй юм билээ.заавал аймгийн нэгдсэн эмнэлгээс ав гэх юм.өндөр настан шүүдээ

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.225

шаардаж байгаа шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.71

36n 7xonogtoi vzvvlexed shaardaj bsan shvv dee

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.114

Хүүхэд, жирэмсэн гэхгүйгээр шаардаж байна лээ шүү. Маш олон ээжүүд бухимдалтай буцаж байна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.