Аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж, зам усанд автаж, замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Өнөөдөр сэргээн засварлах ажиллагаа явагдаж байгаа тул Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаажээ.
Энэ талаар ТЦА “2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үерийн голомтод сэргээн засах ажил явагдаж байгаа тул Хайлаастын уулзвар зүүн орох зам болон Дарь-Эхийн уулзвараас хойшоо орох уулзвар замуудыг түр хугацаагаар хязгаарлаж байна. Сэргээн засах ажил явагдаж дууссаны дараа замыг нээж хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах юм. Иймд иргэд зорчигч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
iiiiiiuijjjjjjj9