СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-06

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үерийн улмаас 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам урсжээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны

Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн ОБЕГ-т Нэгдсэн шуурхай штабыг, ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нийслэлийн Шуурхай штабыг тус тус байгуулан, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга, Д.Сумьяабазар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.

Алба хаагчид үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх, самналтын ажлыг хийж, сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна. Мөн тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин тэргийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.