СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-05

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал эхэллээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдаан эхэллээ. Азийн хамгийн том улс төрийн намын байгууллага болох ICAPP-ын салбар хуралдаан энэ сарын 4-7-нд Улаанбаатар хотод болох юм.

Тус байгууллагын ээлжит хуралдааны хоёр салбар хуралдааныг зохион байгуулах эрхийг МАН-д олгосон. Үүний дагуу залуучуудын VI хурал “Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь”, эмэгтэйчүүдийн VII хурлыг “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд өрнөнө.

Хуралдаанд олон улсын 21 орны, улс төрийн 28 намын төлөөлөл оролцож байна. ICAPP Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм. билээ.

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюун 2019 оны зургадугаар сард Монгол Улсад айлчлахдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзсан юм. Тухайн үед 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын хоёр салбар хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачилгыг гаргасан. Уг санаачилгын дагуу Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Малайз Улсад зохион байгуулагдсан 33 дугаар хурлаараа уг санаачилгыг зөвшөөрчээ. ICAPP байгууллагаас тодорхой шаардлага, шалгуур тавьж түүнд нийцэж буй эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр салбар хуралдаан зохион байгуулах эрхийг олгодог.

Үүний дагуу олон шалгуур үзүүлэлтэд үндэслэн энэхүү хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улс болон МАН-д олгосон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.